ШУУРХАЙ: Украины арми Киевийн баруун хэсэгт Оросын танкийг устгасан гэж мэдэгджээ

ШУУРХАЙ: Украины арми Киевийн баруун хэсэгт Оросын танкийг устгасан гэж мэдэгджээ

Украины арми Киевийн баруун хэсэгт бямба гараг /2022.02.26/-ийн өглөө эрт дэлбэрэлт болсон гэх мэдээллийг өглөө.

Украины Цэргийн хууль сахиулах албанаас, “тус улсын цэргийнхэн Киевийн Берестейска дүүрэгт эзлэгчдийн техник хэрэгслийг устгасан" гэж мэдэгдэв. Тэд,”урьдчилсан мэдээллээр хоёр автомашин, сум тээвэрлэж явсан хоёрачааны автомашин, мөн NLAW танк эсэргүүцэгч пуужингийн тусламжтайгаар дайсны танкийг устгасан" гэжээ. Сонирхуулахад, Их Британи хэдэн долоо хоногийн өмнө Украинд танк эсэргүүцэх NLAW пуужинг нийлүүлсэн ажээ.

Эх сурвалж: CNN