ВИДЕО: Оросын пуужин Японы ачааны хөлөг онгоцыг оножээ

ВИДЕО: Оросын пуужин Японы ачааны хөлөг онгоцыг оножээ

Өнөөдөр /2022.02.26/ Хар тэнгист Украины эргийн ойролцоо Японы нэгэн компанийн ачааны хөлөг онгоц пуужинд оногдсон талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээллээ.

Японы Киодо агентлагийн мэдээлснээр, Тус хөлөг онгоц Панамд бүртгэлтэй “Namura Queen” байсан бөгөөд багийн 20 гишүүнтэй явж байжээ. Харин багийн гишүүдийн нэг нь шархадсан байна. Мөн тус хөлөг онгоцыг эзэмшдэг компанийн зүгээс "хөлөг онгоцны хохирлыг үнэлэхээр Турк руу хөдөлсөн" гэсэн мэдээллийг хийжээ. Украины эрх баригчид пуужинг Оросын арми харвасан гэж мэдээлээд байна. 

Эх сурвалж: АА

Э.Мишээл