В.Зеленский: Бид зэвсгээ тавихгүй. Манай түншүүдийн зэвсэг Украин руу ирж байна

В.Зеленский: Бид зэвсгээ тавихгүй. Манай түншүүдийн зэвсэг Украин руу ирж байна

Украины Ерөнхийлөгч В.Зеленский өнөөдөр /2022.02.26/ өөрийнтвиттер хуудастаа “Хуурамч зүйлд бүү итгэ” хэмээн “Украин зэвсгээ тавьж, бууж өгсөн” гэх мэдээллийг үгүйсгэсэн байна.

Тэрээр, "Би энд байна. Бид зэвсгээ тавихгүй. Бид эх орноо хамгаалах болно. Учир нь бидний зэвсэг бол үнэн, бидний үнэн болбидний газар нутаг. Бидний эх орон, бидний үр хүүхэд, бид энэ бүгдийг хамгаалах болно" гэжээ. Мөн тэрээр, Францын Ерөнхийлөгч Э.Макронтой дөнгөж сая ярилцсанаа нэмж хэлж, “Манай түншүүдийн зэвсэг, техник Украин руу ирж байна” гэж тэр бичжээ.

Эх сурвалж: CNN