Украины Ерөнхийлөгч В.Зеленский өнөөдөр /2022.02.26/ “улсаа Европын холбоонд гишүүнээр элсэх эсэхээ шийдэх нэн чухал мөч" гэж мэдэгдлээ.
Тэрбээр өөрийн твиттер хуудаснаа "Удаан үргэлжилсэн хэлэлцүүлгийг нэг мөр хааж, УкраиныгЕвропын холбооны гишүүнчлэлийн асуудлыг шийдэх чухал мөч байна. @eucopresident-тэй цаашдын үр дүнтэй тусламж, Украинчуудын чөлөөт ирээдүйнхээ төлөөх баатарлаг тэмцлийн талаар ярилцлаа" гэж жиргэжээ.
Ukraine is fighting the invader with weapons in hands, defending its freedom and European future. Discussed with @vonderleyen effective assistance to our country from ?? in this heroic struggle. I believe that the #EU also chooses Ukraine.
— Володимир Зеленський (@ZelenskyyUa) February 26, 2022
Эх сурвалж: CNN