Оросын Батлан хамгаалах яам “оршин суугчдыг онилоогүй” гэж мэдэгдлээ

Оросын Батлан хамгаалах яам “оршин суугчдыг онилоогүй” гэж мэдэгдлээ

Киев хотын нисэх онгоцны буудлын ойролцоох орон сууцны барилга бямба гараг /2022.02.26/-ийн үүрээр пуужингийн цохилтод өртсөн талаар бид мэдээлсэн.

Тэгвэл ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам, “Украины Зэвсэгт хүчний цэргийн дэд бүтцийн объектуудад далавчит пуужингаар цохилт өгсөн. Харин оршин суугчдыг онилоогүй гэж” мэдэгджээ. Энэ талаар Генерал И.Конашенков видео мэдэгдэлдээ, “Шөнийн цагаар ОХУ-ын Зэвсэгт хүчин Украины цэргийн дэд бүтцийн байгууламжид агаар болон далавчит пуужингаар алсын тусгалын нарийвчлалтай зэвсгээр цохилт өгсөн” гэжээ.

Эх сурвалж: CNN