Крымын хойгийн хойд хэсэгт орших Украины Херсон хотын эргэн тойронд өнөөдөр /2022.02.26/ өглөөний 08 цагаас эхлэн буудах чимээ гарч эхэлжээ. Мөн өдрийн 11:00 цагийн орчимд ОХУ-ын эзэмшилд байсан бүс нутгийн Украинтай холбодог гүүр галд автаж, утаанд бүрхэгдсэн байв гэж CNN агентлаг мэдээлсэн байна.
