ВИДЕО: "Оросын арми оршин суугчдыг онилоогүй" гэж байгаа ч, баримт өөрөөр харуулж байна гэж Varlamov news мэдээлжээ

ВИДЕО: "Оросын арми оршин суугчдыг онилоогүй" гэж байгаа ч, баримт өөрөөр харуулж байна гэж Varlamov news мэдээлжээ

Киев хотын нисэх онгоцны буудлын ойролцоох орон сууцны барилга бямба гараг /2022.02.26/-ийн үүрээр пуужингийн цохилтод өртөөд байна.

Энэ талаар Киев хотын дарга В.Кличко, “Орон сууцны барилгын арван давхар өндөрт хүчтэй цохилт болсон бөгөөд ослын газарт яаралтай тусламжийнхан ажиллаж байгаа ч хохирогчдын тоо тодорхойгүй байна” гэсэн юм.  Харин ОХУ-ын Батлан хамгаалах яам, “Украины Зэвсэгт хүчний цэргийн дэд бүтцийн объектуудад далавчит пуужингаар цохилт өгсөн. Харин оршин суугчдыг онилоогүй гэж” мэдэгдээд байна. Улмаар Олон улсын хэвлэлүүд “ОХУ Украины иргэний дэд бүтцэд цохилт өгөхгүй гэж байсан ч нотлох баримтууд өөрөөр харуулж байна” гэж мэдээлж байна.

Эх сурвалж: Varlamov news