“Хэлэлцээр хийхээс татгалзсан” тул цэргийн ажиллагааг сэргээсэн гэж Кремль мэдэгдсэн бол Украин тус мэдээллийг үгүйсгэв

“Хэлэлцээр хийхээс татгалзсан” тул цэргийн ажиллагааг сэргээсэн гэж Кремль мэдэгдсэн бол Украин тус мэдээллийг үгүйсгэв

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин баасан гараг /2022.02.25/-т Оросын армийн Украин дахь байлдааны ажиллагааг хэлэлцээ хүртэл зогсоохыг тушаасан ч Киевийн засгийн газар хэлэлцээ хийхээс татгалзсан тул ажиллагаа дахин эхэлсэн гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков өнөөдөр /2022.02.26/ мэдэгдлээ.

Тодруулбал, тэрээр "Өчигдөр Украины удирдлагатай хүлээгдэж буй хэлэлцээтэй холбогдуулан ОХУ-ын Ерөнхий командлагч, ОХУ-ын Ерөнхийлөгч Украин дахь Оросын зэвсэгт хүчний үндсэн бүлгийн давшилтыг зогсоох тушаал өгсөн. Гэвч Украины тал хэлэлцээ хийхээс татгалзсан тул Оросын цэргийн ажиллагааг төлөвлөгөөний дагуу өнөөдөр сэргэсэн" гэсэн юм.  

Харин Украины тал, “Украин хэлэлцээр хийхээс татгалзсан гэдэг худал” хэмээн Д.Песковын мэдээллийг үгүйсгээд байна.

Эх сурвалж: CNN