Украины тал ОХУ-ын цэргүүдийг тээвэрлэж явсан ИЛ-76 MD онгоцыг сөнөөсөн гэж мэдэгджээ

Украины тал ОХУ-ын цэргүүдийг тээвэрлэж явсан ИЛ-76 MD онгоцыг сөнөөсөн гэж мэдэгджээ

Украины Батлан ​​хамгаалах яам Киевийн ойролцоо Москвагийн цэрэг тээвэрлэгч нэг хөлөг онгоцыг буудаж, Оросын олон тооны шүхэрчинг устгасан гэж мэдэгджээ.

Тодруулбал, Киев дэх Батлан ​​хамгаалах яам фэйсбүүк хуудастаа, “Украины Су-27 сөнөөгч онгоцууд орон нутгийн цагаар 00:30 орчимд Оросын ИЛ-76 MD цэрэг тээвэрлэгч онгоцыг шүхэрчид буух гэж байхад нь сөнөөсөн” гэж бичжээ.

Сонирхуулахад, “ИЛ-76 MD онгоцны техникийн үзүүлэлтээс харахад тус онгоцонд 167 цэрэг, мөн 6-7 хүний ​​бүрэлдэхүүнтэй нисэх хүчин багтах боломжтой" байгаа аж.

Харин Оросын Батлан ​​хамгаалах яам тус мэдээлэлд өнөөдөр /2022.02.26/ хараахан тайлбар хийгээгүй байна.

Өчигдөр /2022.02.25/ Оросын армийн хэвлэлийн төлөөлөгч хошууч генерал И.Конашенков мэдээлэл хийхдээ, “Москва халдлагад өртөөгүй” гэж мэдэгдсэн.

Эх сурвалж: BBC




Өнөөдөр гахай өдөр

46 минутын өмнө