АНУ-аас Украинд агаарын довтолгооноос хамгаалах систем зэргийг нийлүүлж байгаа гэж мэдэгджээ

АНУ-аас Украинд агаарын довтолгооноос хамгаалах систем зэргийг нийлүүлж байгаа гэж мэдэгджээ

“АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкенд Украины батлан ​​хамгаалахад нэн даруй 350 сая ам.доллар олгохыг даалгасан” талаарЦагаан ордноос баасан гараг /2022.02.25/-т мэдэгдсэн.

Тэгвэл АНУ-ын 350 сая ам.долларын цэргийн тусламжид "хуягт эсэргүүцэх болон агаарын довтолгооноос хамгаалах систем" багтаж байгаа талаар тус улсын албаны хүн хэлсэн байна. Тодруулбал, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргааны албан тушаалтан хэлэхдээ, “350 сая ам.долларын цэргийн тусламжид "хуягт эсэргүүцэгч болон агаарын довтолгооноос хамгаалах систем, бага оврын зэвсэг, калибрын сум, хуяг дуулга, холбогдох техник хэрэгсэл"-ийг багтаасан” гэжээ.

Эх сурвалж: CNN