Чеченийн цэргүүд Оросын Украин руу довтлож байгаа ажиллагаанд нэгджээ

Чеченийн цэргүүд Оросын Украин руу довтлож байгаа ажиллагаанд нэгджээ

Оросын Чеченийн бүс нутгийн удирдагч Оросын цэргүүдтэй тулалдаанд оролцохын тулд байлдагчдаа Украинд байршуулсан гэж мэдэгджээ. 

Р.Кадыровын интернэтэд тавигдсан видео бичлэгт, “Чечений арми Украины цэргийн байгууламжийг ямар ч хохирол амсаагүй амжилттай эзэлсэн” гэжээ. Сонирхуулахад, Оросын өмнөд хэсгийн бүгд найрамдах улсын удирдагч бол Оросын ерөнхийлөгчийн гол холбоотон юм. Р.Кадыров Украин руу хийж буй түрэмгийллээ зөвтгөж, “В.Путин Украин руу довтлох шийдвэр гаргаснаар Москвагийн дайснууд тус улсыг ашиглан Орос руу довтлохоос сэргийлнэ” гэжээ.

Эх сурвалж: BBC