Дахин 4 улс Оросын агаарын тээврийн компаниудыг агаарын орон зайдаа оруулахыг хориглов

Дахин 4 улс Оросын агаарын тээврийн компаниудыг агаарын орон зайдаа оруулахыг хориглов

Эстони, Румын, Литва, Латви улсууд Оросын агаарын тээврийн компаниудыг онгоцыг агаарын орон зайдаа нэвтрүүлэхийг хориглоно гэж мэдэгдлээ.

Энэ талаар Эстонийн Ерөнхий сайд К.Каллас өөрийн твиттер хуудастаа, “Бид Европын холбооны бүх улс орнуудыг ижил зүйлийг хийхийг урьж байна. Ардчиллын тэнгэрт түрэмгийлэгч улсын онгоц байх газар алга. #StandWithUkraine" гэж бичжээ.

Харин Латви улс агаарын хилээ хаах шийдвэрээ хөрш Литва, Эстони улсуудтай хамтран гаргасан гэж тус улсын засгийн газраас өнөөдөр /2022.02.26/ хийсэн мэдэгдэлдээ дурджээ. Тодруулбал, Литвийн Тээврийн сайд М.Скуодис бямба гараг /2022.02.26/-т "Литва Латви, Эстони улстай нэгдэж Оросын нисэх онгоцыг агаарын орон зайд оруулахыг хориглож байна" гэж мэдэгдсэн юм.

Эх сурвалж: CNN