Украин дахь Оросын давшилт түр хугацаанд удааширсан гэж Их Британи мэдэгдэв

Украин дахь Оросын давшилт түр хугацаанд удааширсан гэж Их Британи мэдэгдэв

Их Британийн Батлан ​​хамгаалах яамны мэдээлснээр, “Украин руу Оросын давшилтын хурд "логистикийн хурц хүндрэл, Украины хүчтэй эсэргүүцлийн улмаас" түр зуур удааширсан” гэв.

Мөн тагнуулын мэдээнд, “Украины нийслэл Киевийг эзлэх нь Оросын цэргийн гол зорилго хэвээр байна" гэжээ. Улмаар, “Оросын цэргүүд Украины хүн амын төвлөрсөн гол төвүүдийг тойрч, тэднийг бүслэн тусгаарлах хүчээ үлдээж байна. Мөн Киевт нэг шөнийн дотор болсон мөргөлдөөнд Оросын урьдчилан байрлуулсан цөөн тооны хорлон сүйтгэх бүлгүүд оролцсон байх магадлалтай" гэжээ.

Эх сурвалж: CNN




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө