Азербайжан улс Украины эмч нарт үнэ төлбөргүй шатахуун олгохоор болжээ

Азербайжан улс Украины эмч нарт үнэ төлбөргүй шатахуун олгохоор болжээ

Азербайжаны төрийн өмчит газрын тосны компани болох “SOCAR” Украины гал унтраах анги болон түргэн тусламжийн үйлчилгээг мөргөлдөөний хугацаанд үнэ төлбөргүй бензинээр хангах болно гэжээ.

Украины Ерөнхийлөгч В.Зеленский, Азербайжаны Ерөнхийлөгч И.Алиев нар утсаар ярьсны дараа ийм алхам хийжээ. И.Алиев мөн Украинд эм, эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэхээ амласан байна.

Оросууд Украин руу довтолсон нь Азербайжаны удирдагч хүнд байдалд оруулсан гэдэг. Иймд тэрээр ОХУ-аас болгоомжилж өнгөрсөн долоо хоногт Украины салан тусгаарлагчдыг хүлээн зөвшөөрсөн өдөр Ерөнхийлөгч В.Путинтай эвслийн гэрээ байгуулсан гэдэг. Гэхдээ тэрээр Оросын түрэмгийллийг буруушаадаг Европ болон Турктэй нягт харилцаатай байдаг.

Эх сурвалж: BBC