Украины нийслэл Киев хотын ойролцоо өнгөрөгч шөнө /2022.02.26-27/ ширүүн тулаан, дэлбэрэлт болсон талаар CNN агентлаг мэдээллээ.
Тодруулбал, Киевээс өмнө зүгт 30 км-ийн зайд орших Василькив хотын эргэн тойронд шөнийн тэнгэрийг гэрэлтүүлсэн хоёр том дэлбэрэлт болсон байна. Васильков хотод цэргийн томоохон нисэх онгоцны буудал, түлш хадгалах олон сав байдаг байна. Мөн Ням гараг /2022.02.27/-ийн өглөө Киев хотоос баруун өмнө зүгт хоёр том дэлбэрэлт болж шөнийн тэнгэрийг гэрэлтүүлж байжээ. Тодруулбал, нэг дэлбэрэлт нь хотын төвөөс ойролцоогоор 20 километр зайд болсон байна. Харин хоёр дахь дэлбэрэлт 01:00 цагаас өмнөхөн Киев хотоос баруун өмнөд хэсэгт байх нисэх онгоцны буудлын чиглэлд болжээ.
Vasylkiv, oil depot on fire pic.twitter.com/hbd1RKJ3OU
— OSINTtechnical (@Osinttechnical) February 26, 2022
Харин Украин улс “Орос, Беларусьтай хилээ хааж байна” гэж тус улсын Ерөнхий сайд Д.Шмихал бямба гараг /2022.02.26/-ийн орой мэдэгдсэн байна. Тэрээр telegram дээр нийтэлсэн видео мэдэгдэлдээ, “2дугаар сарын 28-ны Даваа гарагаас эхлэн зөвхөн Украины иргэдийг Орос, Беларусаас Украин руу нэвтрэхийг зөвшөөрнө” гэж мэдэгджээ.
Another angle https://t.co/2yR5teKvQH pic.twitter.com/9UAMnKwMF9
— Alexander Khrebet/Олександр Хребет (@AlexKhrebet) February 26, 2022
Эх сурвалж: CNN