“Оросын арми төлөвлөсөн ахиц дэвшилдээ хүрэхгүй байна" гэж үнэлжээ

“Оросын арми төлөвлөсөн ахиц дэвшилдээ хүрэхгүй байна" гэж үнэлжээ

Их Британийн Батлан хамгаалах яамны өчигдөр /2022.02.26/-ийн мэдээлэлд, “Украин руу Оросын давшилтын хурд "логистикийн хурц хүндрэл, Украины хүчтэй эсэргүүцлийн улмаас" түр зуур удааширсан” гэж мэдэгдсэн билээ.

Их Британийн тагнуулын мэдээнд, “Украины нийслэл Киевийг эзлэх нь Оросын цэргийн гол зорилго хэвээр байна. Оросын цэргүүд Украины хүн ам төвлөрсөн гол төвүүдийг тойрч, тэднийг бүслэн тусгаарлах хүчээ үлдээж байна. Мөн Киевт нэг шөнийн дотор болсон мөргөлдөөнд Оросын урьдчилан байрлуулсан цөөн тооны хорлон сүйтгэх бүлгүүд оролцсон байх магадлалтай" гэсэн байдаг.

Тэгвэл Их Британийн Батлан ​​хамгаалах яам “Оросын арми төлөвлөсөн ахиц дэвшилдээ хүрэхгүй байна" гэж үнэлсэн талаар дөнгөж сая /2022.02.27/ дахин мэдэгдлээ.

Учир нь "Тэд логистикийн сорилт, Украины хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байна" гэж твиттер хуудасынхаа товч мэдэгдэлд дурджээ. Мөн тус мэдээлэлд, “Оросын зэвсэгт хүчин хохирч, зарим нь олзлогдсон байна” гэжээ.

Эх сурвалж: BBC