Оросын банкуудыг олон улсын “SWIFT” системээс хасах шийдвэр гаргалаа

Оросын банкуудыг олон улсын “SWIFT” системээс хасах шийдвэр гаргалаа

АНУ, Их Британи, Канад, Герман, Франц, Итали болон Европын холбооноос мэдэгдэл гаргаж, ОХУ-ын томоохон банкуудыг SWIFT системээс хасах шийдвэрийг гаргаснаа танилцууллаа.

SWIFT буюу “Society for Worldwide Interbank Financial Telecommunication” нь олон улсын банк хоорондын төлбөр тооцооны систем юм.

Уг шийдвэрийн талаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен өөрийн твиттер хуудастаа “Путин Украины эсрэг хийсэн дайны үр дүнд бид Европын холбоо, Франц, Герман, Итали, Их Британи, Канадын удирдагчидтай нэгдэж, хориг арга хэмжээ авсан Оросын гол банкуудыг SWIFT-ээс салгах, Оросын Төв банкинд хязгаарлалт тавих, цаашлаад тус банкуудын хөрөнгийг илрүүлж, царцаах арга хэмжээ авч байна” гэжээ.

Газрын тос, байгалийн хийн томоохон экспортлогч Орос улсын гадаад худалдаа SWIFT системээс үлэмж хамааралтай байдаг. Уг хориг нь Оростой бизнес хийдэг өрнөдийн компаниудад ч хохиролтой шийдвэр юм.

Эх сурвалж: Guardian