Герман улсын засгийн газар өөрийн нөөцөөсөө 1000 ширхэг танк эсэргүүцэгч зэвсэг, 500 ширхэг “Стингер” далавчит пуужин, 400 гранат харвагч илгээхээ мэдэгдлээ.
Германы канцлер Олаф Шольц мэдэгдэлдээ “Орос Украин руу довтолсон нь эргэлтийн цэг боллоо. Энэ явдал дайны дараах бүх дэг журамд заналхийлж байна. Ийм нөхцөлд Владимир Путины түрэмгийлэгч армийн эсрэг Украиныг хамгаалахад чадах бүхнээ хийх нь бидний үүрэг юм. Герман Украины талд бат зогсоно" гэжээ. Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч зэвсгүүдийг "аль болох хурдан" хүргэнэ гэж мэдэгдэв.
ОХУ Украины довтолсны дараа Герман улс Украинд хэзээ ч зэвсэг нийлүүлэхгүй гэсэн байр суурьтай байв. Гэвч Украины хэд хэдэн томоохон хот довтолгоонд өртсөний дараа Ёврон холбооны орнууд байр сууриа өөрчилсөөр байна.
Эх сурвалж: Politico