Оросын арми Харьков хотод хийн хоолой дэлбэлсэн гэж Украины тал мэдэгдлээ

Оросын арми Харьков хотод хийн хоолой дэлбэлсэн гэж Украины тал мэдэгдлээ

Өнөөдөр өглөө Киевийн өмнөд хэсэгт асар хүчтэй дэлбэрэлтүүд ар араасаа болжээ. Дэлбэрэлтийн нэг нь Жуляны нисэх онгоцны буудлын ойролцоо болсон байна.  Мөн Оросын цэргүүд тус улсын хоёр дахь том хот болох Харьковт хийн хоолой дэлбэлсэн  гэж Ерөнхийлөгч Владимир Зеленскийн ажлын алба мэдэгдлээ.

Дэлбэрэлтээс үүссэн их хэмжээний утаа байгаль орчныг ихээр бохирдлуулж, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй тул Украины засгийн газраас иргэдээ чийгтэй даавуу зэргээр цонхоо хаахыг зөвлөжээ.

Мөн иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж 39 цагийн хөл хорио тогтоосон байна. НҮБ-ын мэдээлснээр одоогоор Украины 150 мянга гаруй иргэн Польш, Молдав зэрэг хөрш орнууд руу дүрвэсэн бөгөөд нөхцөл байдал хурцадвал энэ тоо 4 саяд болж өснө гэж анхааруулав.

АНУ Украинд 350 сая ам.долларын танк эсэргүүцэх зэвсэг, хуяг зэвсэг зэрэг цэргийн тусламж, тусламж үзүүлэхээ мэдэгдсэн. Мөн Герман пуужин, танк эсэргүүцэх зэвсэг зэргийг илгээхээ мэдэгдээд байна.

Эх сурвалж: CBC