Украины Онцгой байдлын албаны мэдээлснээр, “бямба гараг /2022.02.26/-ийн шөнө Харьков хотын зүүн хэсгийн есөн давхар орон сууцны барилга “дайсны их буу”-нд өртөж, нэг эмэгтэй амиа алдсан байна” гэлээ. Онцгой байдлын албаны мэдээлснээр орон сууцны барилга их хэмжээгээр эвдэрч, 80 орчим хүнийг аварсан байна. Ихэнх нь хонгилд хоргодож байсан ажээ.
