"Олзлогдсон орос цэргүүд эцэг эхтэйгээ утсаар ярихыг зөвшөөрсөн" гэж Украины генерал мэдэгджээ

"Олзлогдсон орос цэргүүд эцэг эхтэйгээ утсаар ярихыг зөвшөөрсөн" гэж Украины генерал мэдэгджээ

Украины хошууч генерал Б.Кременецкий Бямба гараг /2022.02.26/-т мэдээлэл хийхдээ, Оросын “муу зэвсэглэсэн" 200 орчим цэргийг Украин олзолсон гэж мэдэгджээ.

Тодруулбал, ЭСЯ-ны Батлан ​​хамгаалахын Б.Кременецкий "Бид Оросын 200 орчим цэргийг олзолсон. Тэдний зарим нь 19 настай, огт бэлтгэл сургуулилтгүй, тоног төхөөрөмж муутай байсан. Бид тэдэнд Женевийн конвенцийн дагуу, олон улсын хүмүүнлэгийн хуулийн ажиллаж байна. Цэргүүд "эцэг эх рүүгээ залгах" эрхтэй бөгөөд тэдэнд хоол хүнс, ус өгсөн” гэжээ.

Мөн тэрээр, “Пентагонтой нягт хамтран ажиллаж байгаа ч Украинд цэргийн тусламж, илүү их хүчин чадал хэрэгтэй хэвээр байна” гэжээ. Харин түүний энэхүү мэдээллийг олон улсын мэдээллийн агентлагууд нягталж, баталгаажуулж чадаагүй байна. 

Эх сурвалж: CNN

Украины хошууч генерал Б.Кременецкий мэдээлэл хийх үеэрээ