“Украины 302 дугаар пуужингийн анги Харьков мужийн ойролцоо бууж өгсөн” гэж Оросын БХЯ-наас мэдээлсэн гэв

“Украины 302 дугаар пуужингийн анги Харьков мужийн ойролцоо бууж өгсөн” гэж Оросын БХЯ-наас мэдээлсэн гэв

ОХУ-ын цэргийн ажиллагаа Украин улсыг дайны хүнд нөхцөл байдалд оруулаад байна. Харин Оросын армийн энэхүү үйл ажиллагааг АНУ, Европ зэрэг орнууд “түрэмгийлэл” хэмээн эрс буруутгаж, эдийн засгийн хориг арга хэмжээнүүдийг авсаар байна.  

Тэгвэл “Varlamov news” мэдээллийн суваг, ОХУ-ын Батлан ​​хамгаалах яамнаас өнөөдөр /2022.02.27/ гаргасан мэдээллийг олон нийтэд нийтэллээ.

Тус мэдээлэлд, “Украины цэргийн 302 дугаар зенит-пуужингийн анги Харьков мужид сайн дураараа зэвсгээ тавьж бууж өгсөн. Мөн Украины 471 цэргийн алба хаагчийг саатуулаад байна” гэжээ.  Мөн тус мэдээлэлд, “Украины цэргийн дэд бүтцийн 975 объектыг цохиж, байлдааны  найман онгоц, долоон нисдэг тэрэг, 11 нисгэгчгүй онгоцыг устгасан. 223 танк болон бусад байлдааны машин, 28 нисэх онгоц (газар дээр), 39 хөөргөх пуужингийн систем, 86 хээрийн их буу, миномёт, 143 нэгж цэргийн тусгай автомашин устгагдсан”  гэж Оросын Батлан ​​хамгаалах яамнаас мэдээллээ гэжээ.

Эх сурвалж: Varlamov news