Оросын цэргүүд Украины хоёр дахь том хот руу орох үед Харьков хотын төвд гудамжны тулаан болсон гэж Харьков мужийн засаг захиргааны дарга О.Синехубов өнөөдөр /2022.02.27/ мэдэгдлээ.
Тэрээр “хотын оршин суугчдыг хоргодох байранд байж, хаашаа ч явахгүй байхыг анхааруулаад, Өнөөдөр Оросын автомашинууд Харьков хотод нэвтэрсэн” гэж мэдэгдлээ. Харьков мужийн засаг захиргааны дарга О.Синехубов өөрийн фэйсбүүк хуудастаа, “Дайсны (Оросын) машинууд Харьков хот руу дайрлаа. Хамгаалах байраа бүү орхи! Украины зэвсэгт хүчин дайсныг устгаж байна. Энгийн иргэдийг гудамжинд гарахгүй байхыг уриалж байна" гэжээ.
1,4 сая хүн амтай Харьков хот ОХУ-ын хилээс өмнө зүгт 32 км-т хүрэхгүй зайд оршдог бөгөөд пүрэв гараг /2022.02.24/-т В.Путины мэдэгдлийн дараахан Оросын арми тус хотод дөхөж ирсэн байна. Харин Украины арми сүүлийн гурван өдрийн турш Оросын цэргийг Харьков хот руу нэвтрэхээс сэргийлж байсан юм. Харин энэ байдал өөрчлөгдөж хотын төвийн хэсэгт тулаан болж байна гэж О.Синехубов мэдэгджээ.
Эх сурвалж: CNN
Varlamov news