Оросууд Украин руу довтлоход Беларусь чухал үүрэг гүйцэтгэсэн гэж буй. Тодруулбал, Оросын цэргүүд Беларусийн засгийн газрын дэмжлэгтэйгээр тус улсын хилээр Украин руу нэвтэрсэн бөгөөд Жо Байдены засаг захиргаа довтолгоонд дэмжлэг үзүүлсэн Беларусийн есөн компанид хориг тавьсан.
Тэгвэл Украины тал өнөөдөр /2022.02.27/ хөрш Беларусийн нутгаас Киев рүү хөөргөсөн далавчит пуужинг устгасан гэж мэдэгдлээ. Энэ талаар, "Киев рүү Беларусийн нутаг дэвсгэрээс хөөргөсөн далавчит пуужинг Украины нисэх хүчин ТУ-22 бөмбөгдөгч онгоцоор устгасан. Энэ бол Украин болон ард түмний эсрэг үйлдсэн ээлжит дайны гэмт хэрэг" гэж Украины яамны хэвлэлийн төлөөлөгч О.Николенко мэдэгдлээ.
Эх сурвалж: CNN