"Оросууд түрэмгийлснээс хойш дор хаяж 64 энгийн иргэн амиа алдсан" гэж НҮБ мэдэгдэв

"Оросууд түрэмгийлснээс хойш дор хаяж 64 энгийн иргэн амиа алдсан" гэж НҮБ мэдэгдэв

Орос Украинд цөмрөн орсноос хойш наад зах нь 64 энгийн иргэн амь үрэгдсэн гэж НҮБ-аас өнөөдөр /2022.02.27/ мэдэгдлээ.

Тус мэдээлэлд, “Москва халдлага үйлдэж эхэлснээс хойшхи үргэлжилсэн тулалдаанд "наад зах нь 240 энгийн иргэн өртөж, түүний дотор 64 хүн амь үрэгдсэн" гэлээ. Мөн дэд бүтцэд гэмтэл учруулсан нь олон зуун мянган хүнийг цахилгаан, усгүй болгож, олон зуун байшин, зам гүүр эвдэрч, сүйдсэн гэв.

2-р сарын 26-нд Украины Киев хотод пуужингийн довтолгооны дараа эвдэрсэн орон сууцны барилга. (Marcus Yam/Los Angeles Times/Shutterstock)

Эх сурвалж: CNN