Өнгөрсөн пүрэв гараг /2022.02.24/-т эхэлсэн Оросын түрэмгийллээс хойш Украины 400 мянга орчим иргэн орон гэрээ орхин дүрвэсэн тухай НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссар өнөөдөр /2022.02.27/ мэдээллээ.
“Украины дүрвэгсдийн тоог саяхан шинэчилсэн. Эдгээр нь үндэсний эрх баригчдын өгсөн мэдээлэлд үндэслэсэн болно. Одоогийн байдлаар нийт 368 мянган иргэн байгаа бөгөөд энэ тоо өссөөр байна" гэж НҮБ-ын дүрвэгсдийн комисс өнөөдөр /2022.02.27/ твиттер хуудастаа бичжээ.
Эх сурвалж: CNN