ШУУРХАЙ: Украин ОХУ-ын эсрэг Гаагийн шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж мэдэгдлээ

ШУУРХАЙ: Украин ОХУ-ын эсрэг Гаагийн шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж мэдэгдлээ

Москва тус улсад түрэмгийлсний дараа Украин ОХУ-ын эсрэг олон улсын шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Энэ талаар Украины Ерөнхийлөгч В.Зеленский өнөөдөр /2022.02.27/, НҮБ-ын Гааг дахь Олон Улсын Шүүхэд өргөдлөө өгсөн” гэж мэдэгдлээ. 

Тэрээр, "Орос улс түрэмгийллийг зөвтгөхийн тулд геноцидын тухай ойлголтыг удирдаж байгаагийнхаа төлөө хариуцлага хүлээх ёстой" гэж хэлэв. Мөн В.Зеленский, “шүүхээс Орост түрэмгийллээ зогсоохыг яаралтай шаардаж, шүүх хурал удахгүй эхэлнэ гэж найдаж байна” гэжээ.

Эх сурвалж: CNN