“Украины нийслэл Киев довтолгооноос өөрийгөө хамгаалсаар байгаа тул хотод Оросын цэрэг байхгүй” гэж хотын дарга мэдэгдлээ. В.Кличко хэлэхдээ, "цэрэг, хууль сахиулах, нутаг дэвсгэрийн хамгаалалтын албаныхан "хорлон сүйтгэгчдийг илрүүлж, саармагжуулсаар байна” гэжээ.
Тодруулбал, Киевт амьдарч буй хүмүүсийг ирэх даваа гараг /2022.02.27/ хүртэл гэртээ байх шийдвэр гаргаж, эрх баригчид гадагш гарсан хэнийг ч “дайсны хорлон сүйтгэх бүлгийн гишүүнд тооцно” гэж анхааруулжээ.
BBC агентлагийн сэтгүүлч К.Лонг хэлэхдээ, “Ням гарагт Киев хотод хүйтэн, нам гүм болж, гудамжинд цагдаа, цэрэг, зэвсэгт сайн дурынхан л харагдсан” гэлээ.
Мөн Киев хотын дарга В.Кличко өөрийн Telegram сувагтаа илгээсэн захидалдаа, “Оросууд довтолж эхэлснээс хойш Киевт есөн энгийн иргэн, түүний дотор нэг хүүхэд “алагдаж, амь үрэгдсэн” гэж мэдэгджээ. Өнгөрөгч Баасан гараг /2022.02.25/-аас хойш Оросын арми Киев хотын захад байрлаж байгаа бөгөөд тус хот даяар буун дуусонсогдож байгаа юм.
Эх сурвалж: BBC