Украин, Оросын төлөөлөгчид Беларусийн хил дээр уулзахаар тохиролцсон гэх мэдээллийн дараа НҮБ-д суугаа АНУ-ын Элчин сайд Л.Томас-Гринфилд CNN агентлагт өгсөн ярилцлагадаа "АНУ эдгээр хэлэлцүүлгээс юу гарахыг тэсэн ядан хүлээж байна" гэж мэдэгдлээ.
Л.Томас-Гринфилд CNN агентлагийн сэтгүүлч Д.Баштад хэлэхдээ "Бид дипломат арга замыг олохыг хүсч байгаагаа үргэлж илэрхийлсээр ирсэн. Орос улс сөргөлдөөнийг сонгосон. Энэхүү дипломат хүчин чармайлт нь Оросуудыг хэлэлцээрийн ширээний ард суулгах дахин нэг хүчин чармайлт юм” гэжээ. Харин Л.Томас-Гринфилдоос, “үүнийг Оросуудын сайн санааны хүчин чармайлт гэж АНУ үзэж байна уу” гэж асуухад, тэрээр энэхүү асуултад шууд хариулаагүй байна.
Эх сурвалж: CNN