ШУУРХАЙ: “Цөмийн зэвсгээ бэлэн байдалд оруулах” В.Путины шахалтад Украин бууж өгөхгүй гэж мэдэгдлээ

2022-02-27 23:12

ШУУРХАЙ: “Цөмийн зэвсгээ бэлэн байдалд оруулах” В.Путины шахалтад Украин бууж өгөхгүй гэж мэдэгдлээ

Украины Гадаад хэргийн сайд Д.Кулеба, “хэрэв Орос Украины эсрэг цөмийн зэвсэг хэрэглэвэл энэ нь "дэлхий дахинд сүйрэл болно" гэж дөнгөж сая /2022.02.27/ мэдэгдлээ. Мөн тэрээр "Гэхдээ энэ нь биднийг сүйрүүлэхгүй" гэж нэмж хэлсэн юм.

Тодруулбал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Оросын армид цөмийн зэвсгээ "тусгай" буюу хамгийн дээд түвшний бэлэн байдалд оруулах тушаал өгсний дараа тэрээр ийнхүүмэдээлэл хийлээ.

Д.Кулеба хэвлэлийн бага хурлын үеэр, "Ерөнхийлөгч В.Путины энэхүү тушаал нь хоёр төлөөлөгч уулзахад бэлэн байгаа тухай мэдэгдлийн дараахан гарсан. Бид түүний энэ мэдэгдэл, эвсэл тушаалыг Украины төлөөлөгчдөд нэмэлт дарамт үзүүлэх гэсэн оролдлого гэж харж байна.

Гэхдээ бид энэ шахалтад бууж өгөхгүй. Бид эдгээр яриа хэлэлцээнд маш энгийн байдлаар хандах болно.

Бид тэнд очоод Оросын юу гэж хэлэхийг сонсож, энэ бүхний талаар юу бодож байгаагаа хэлэх болно" гэжээ. Мөн тэрээр "Украин улс унахгүй байна. Бид цус алдаж байна гэхдээ бид өөрсдийгөө амжилттай хамгаалсаар байна" гэж хэллээ.

Эх сурвалж: BBC

2022-02-27 21:45

ШУУРХАЙ: В.Путин цөмийн зэвсгийн хүчнээ өндөржүүлсэн бэлэн байдалд оруулахыг тушаалаа

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин улсынхаа армийг онцгой горимд шилжүүлж, тэр дундаа цөмийн зэвсгийн хүчнээ өндөржүүлсэн бэлэн байдалд оруулахыг тушаалаа.

В.Путин ОХУ-ын Батлан ​​хамгаалахын сайд С.Шойгу, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга В.Герасимов нартай телевизээр уулзахдаа, “НАТО-гийн тэргүүлэгч орнуудын дээд албан тушаалтнууд манай улсын талаар түрэмгий үг хэлэхийг зөвшөөрсөн тул би Батлан ​​хамгаалахын сайд болон Жанжин штабын даргад армийг онцгой горимд шилжүүлж, байлдааны бэлэн байдалд оруулахыг тушааж байна” гэжээ. Харин энэхүү мэдэгдлийн хариуд С. Шойгу "Тийм ээ, эрхэм ээ" гэжээ. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, “ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг хууль бус” гэж мэдэгдэв.

ОХУ-ын Батлан ​​хамгаалах яамнаас иш татсан Оросын төрийн мэдээллийн РИА Новости агентлагийн мэдээлэлд, “стратегийн хүчин гэдэг нь Орос болон түүний холбоотнуудын эсрэг түрэмгийллийг таслан зогсоох, түүнчлэн түрэмгийлэгчийг ялах,  тэр дундаа цөмийн зэвсэг ашиглах” гэжээ. 

Эх сурвалж: CNN