ФОТО: Харьков хотыг их буугаар буудсаны улмаас “том тогоо” үүссэн гэдгийг харуулав

2022-02-28 12:10

ШУУРХАЙ: Киев, Харьков хотуудад дахин гал нээж эхэлсэн гэж мэдэгдлээ

Украины нийслэл Киев болон Харьковт Оросын арми дахин гал нээж эхэлсэн талаар Украины Үндэсний мэдээллийн агентлаг (Укринформ) мэдээллээ.

Тус хотуудад хэдэн цаг нам гүм байсны эцэст өнөөдөр/2022.02.28/ өглөө дахин дэлбэрэлтийн чимээ сонсогдож эхэлсэн гэж Украины тусгай албаны мэдээнээс иш татан Укринформ мэдээлсэн байна. Үүний зэрэгцээ тус улсын хойд нутгийн Чернигов хотод агаарын түгшүүрийн дохио дуугарч, Оросын арми эзэлсэн гэх мэдээлэл гарч эхлээд байна.

Эх сурвалж: BBC

2022-02-28 09:56

ФОТО: Харьков хотыг их буугаар буудсаны улмаас “том тогоо” үүссэн гэдгийг харуулав

Украины 1,4 сая хүн амтай Харьков хот ОХУ-ын хилээс өмнө зүгт 32 км хүрэхгүй зайд байдаг. Харин өчигдөр /2022.02.27/ тус хотод ширүүн тулаан болсон талаар олон улсын агентлагууд мэдээлсэн бол өчигдөр /2022.02.27/ орой Харьков хот руу хийсэн Оросын дайралтыг няцаасан гэж мэдэгдсэн.

Тэгвэл өнөөдөр BBC агентлаг хиймэл дагуулаас авсан Харьков хотын өнөөгийн нөхцөл байдлын зургийг олон нийтэд харууллаа. Тус гэрэл зурагт, “Харьков хотын зүүн хойд хэсгийг их буугаар буудсаны улмаас орон сууцны хорооллын орчимд томоохон хэмжээний тогоонууд үүссэн”-ийг харуулжээ. Украины эрх баригчид ням гараг /2022.02.27/-ийн үүрээр Оросын арми Украины хоёр дахь том хот Харьков дахь байгалийн хийн хоолойг дэлбэлсэн гэж мэдэгдсэн.

Сансраас авсан гэрэл зурагт Харьков хотын Соборна гудамжинд их буугаар буудсаны нөлөөг харуулжээ.