АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга А.Блинкен болон "Их 7"-ын түншүүд ням гараг /2022.02.27/-т Украины Гадаад хэргийн сайд Д.Кулебатай утсаар ярихдаа "Оросын түрэмгийллийн эсрэг нэгдсэн хариу арга хэмжээ авахаа” онцлон тэмдэглэжээ.
Энэ талаар Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Н.Прайс, "Бид хамтдаа Украины ард түмнийг дэмжиж, Оросыг сонгосон дайнд хариуцлага тооцоно. Бид Украин улстай хамт зогсож, Украины ард түмний эр зориг, баатарлаг байдлыг хүлээн зөвшөөрч байна" гэж мэдэгдсэн байна. Мөн Канад, Франц, Герман, Итали, Япон, Их Британи, Европын холбооны дээд төлөөлөгчийн Гадаад хэргийн сайд нарт хандаж уриалга гаргажээ.
Эх сурвалж: CNN