Өнгөрсөн долоо хоног буюу хоёрдугаар сарын 24-ны өдрөөс эхлэн ОХУ Украины бүс нутаг руу цохилт өгснөөр ОХУ-ын иргэд дайныг зогсоох хэрэгтэй хэмээн талбай дээр жагсаж эхэлсэн юм.
Гэсэн хэдий ч эрх баригчдын зүгээс эсэргүүцэл үзүүлж, жагссан иргэдийг барьж саатуулсаар байгаа бөгөөд өчигдөр мөн Москвагаас Сибирь хүртэлх хотуудын иргэд гудамжинд гарч ОХУ Украин руу түрэмгийлснийг “Дайныг зогсоо” хэмээн орилж эсэргүүцсэн талаар Euro news мэдээлжээ. Мөн Москвагийн “Пушкинская” талбай руу “Энэ бол дайн”, “Ард түмэн бос” хэмээх бичигтэй автомашиныг жагсагчид оруулсан байна. Жагсаал гарах даруйд цагдаа нар шууд баривчилгаа хийж, саатуулж байгаа бөгөөд улс төрийн баривчилгааг хянадаг OVD-Info-ийн эрхийн байгууллагын мэдээлснээр, өчигдөр үдээс хойш гэхэд л тус улсын 32 хотод 356 иргэнийг саатуулсан гэв.
ВИДЕО:
— Үнэнийг мэдээлнэ (@iSee_MN) February 28, 2022
Эх сурвалж: Euronews,Varlamov news