ОХУ-ын цэргийн тусгай ажиллагааг Украины арми сайн няцааж байна гэж олон улсын хэвлэлүүд онцолж байна. Харин ихэнх улс орнууд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины шийдвэрийг “Оросын түрэмгийлэл” гэж эрс буруутгаж, тус улсын эсрэг хориг арга хэмжээ авсаар байна.
Тэгвэл энэ амралтын өдөр Украины иргэдийн дунд явуулсан социологийн судалгаагаар иргэдийн 90 гаруй хувь нь Ерөнхийлөгч В.Зеленскийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн дүн гарчээ. Энэ нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас гурав дахин өссөн үзүүлэлт аж.
Украиндаа нэр хүндтэй Социологийн судалгааны байгууллагын явуусан тус санал асуулгад В.Зеленскийг 91 хувь нь дэмжиж, 6 хувь нь дэмжихгүй, 3 хувь нь шийдээгүй байна гэжээ.
Украин Оросын довтолгоог няцаах боломжийн талаар асуухад 70 хувь нь боломжтой гэж хариулсан байна. Тус судалгаанд Украины өнцөг булан бүрээс 2000хамрагдсан бөгөөд Крым болон зүүн Украин дахь босогчдын хяналтад байгаа бүс нутгийн оршин суугчдыг хамруулж чадаагүй байна.
Эх сурвалж: BBC