БНЭУ Украинд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр хоёр дах ээлжийн 219 хүнийг татна гэв

БНЭУ Украинд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр хоёр дах ээлжийн 219 хүнийг татна гэв

Украинд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан тус улсад суралцаж буй болон оршин суугаа иргэдээ татаж авах арга хэмжээг бусад улс орон өөр өөрсдийн зүгээс зохион байгуулсаар байгаа юм.

Тэгвэл Бүгд Найрамдах Энэтхэг Улс /БНЭУ/-ын зүгээс Украинд дор хаяж 15 мянган иргэн гацсан байгаа бөгөөд тус улсын Засгийн газар иргэдээ авахаар Украйнтай хөрш зэргэлдээ Румьн, Унгар, Польш, Словак улсуудтай ажиллаж байгаа аж. Харин өчигдрийн байдлаар эхний ээлжинд 250 гаруй иргэнээ Румыний нийслэл Бухарестаас чартер нислэгээр авч, өнөөдөр хоёр дахь ээлжний 219 хүнийг авна гэжээ.