Украинд үүсэж буй нөхцөл байдалтай холбогдуулан БНХАУ Украинд гацсан өөрсдийн 6000 гаруй иргэдийг чартер нислэгээр авахаар ажиллаж байгаа бөгөөд хэзээ авах хугацаа нь тодорхойгүй байгаа талаар БНХАУ-ын ЭСЯ мэдээлжээ.
Харин иргэддээ өгч буй зөвлөгөө нь аль болох гадагшаа гарахгүй байх, хүнсээ сайн нөөцөлж, хэрэв гадагшаа гарахаар бол өөртөө болон автомашин дээрээ Хятадын далбаагаа өргөж, байршуулахыг зөвлөжээ.
Өчигдөр /2022.02.27/ БНХАУ-аас Украин Улсад суугаа Элчин сайд Фан Шяорун мэдэгдэлдээ, “Иргэдийг Украинаас нүүлгэн шилжүүлэхэд маш аюултай нөхцөл байдал үүсээд байгаа бөгөөд Оросын цэргийн үйл ажиллагаа дуусаж аюултай нөхцөл байдал намжсаны дараа иргэдийг нүүлгэн шилжүүлэх хэрэгтэй” хэмээн төлөвлөгөөгөө мэдээлжээ.