Бразилийн Ерөнхийлөгч Ж.Болсонаро Орост хориг тавихаас татгалзаж, Украинчууд "жүжигчинд итгэсэн” гэж шүүмжлэв

Бразилийн Ерөнхийлөгч Ж.Болсонаро Орост хориг тавихаас татгалзаж, Украинчууд "жүжигчинд итгэсэн” гэж шүүмжлэв

Бразилийн Ерөнхийлөгч Ж.Болсонаро Ням гараг /2022.02.27/-т Украины ерөнхийлөгч В.Зеленскийг шүүмжлэн, үүсээд буй нөхцөл байдалд төвийг сахисан байр суурь баримталж, Оросын эсрэг хориг арга хэмжээ авахгүй” гэж мэдэгджээ.

Тэрбээр хэвлэлийн бага хурлынхаа үеэр, “Украинчууд улсынхаа хувь заяаг “хошин урлагийн жүжигчинд даатгасан" В.Зеленскийн инээдмийн жүжигчний карьерыг дурдсан байна. Мөн “Бразил Оросын бордоог хэрэглэж байгаа бөгөөд Москвагаас хамааралтай арга хэмжээ нь "Бразилийн хөдөө аж ахуйд ноцтой хохирол учруулж болзошгүй" гэдгийг онцолжээ. Мөн Ж.Болсонаро Украины зүүн хэсэгт орших Москваг дэмжигч салан тусгаарлагч Луганск, Донецк бүс нутгийг тусгаар тогтносон гэж хүлээн зөвшөөрсөн Оросын алхмыг хамгаалсан байна.

Эх сурвалж: CNN