Украинд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан тус улсад байгаа Нигерийн 4000 гаруй иргэн Засгийн газраас хангаж буй мэдээ мэдээлэл дутмаг байгаад бухимдаж буйгаа цахим хуудаснаа илэрхийлсээр байна.
Тус улсын Ерөнхийлөгч Мухаммаду Бухари, “Украин дахь иргэддээ өөрөө өөрсдөдөө туслах хэрэгтэйг аль эрт хэлсэн” гэж мэдэгджээ. Мөн өнгөрсөн пүрэв гарагт Нигерийн Гадаад хэргийн сайд Жеффри Оньеама твиттер хуудсандаа нийтэлсэн видео бичлэгийн тайлбартаа, “Засгийн газрын зүгээс онгоцны буудлууд дахин нээгдсэний дараа ирэхийг хүссэн хүмүүсийг татахад тусална” гэжээ.