ШУУРХАЙ: Украин руу Беларусь цэрэг оруулахаар бэлтгэж байна

ШУУРХАЙ: Украин руу Беларусь цэрэг оруулахаар бэлтгэж байна

Оросын арми Беларусийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр тус улсын хилээр дамжин Украин руу нэвтэрсэн гэж албаны эх сурвалжууд мэдээлж буй. Харин өнөөдөр Орос, Украины төлөөлөгчид Беларусь-Украины хилийн ойролцоо “хэлэлцээ хийх”-ээр болоод байна.

Беларусь улсын арми Оросын довтолгоонд туслахаар Украин руу өөрийн цэргээ илгээхээр бэлтгэж байна гэсэн мэдээллийг “Washington post” сонинд нэрээ нууцалсан албан тушаалтан мэдээлсэн байна. Үүний зэрэгцээ Киевхотын ойролцоо Беларусийн шүхэрчдийг байрлуулж магадгүй гэж мэдэгдсэн талаар BBC агентлаг мэдээллээ.

Гэвч Оросын эртний холбоотон Беларусь хойд талаараа Украинтай хиллэдэг. Ням гарагт тус улсын засгийн газар цөмийн бус статусаасаа татгалзах санал өгсөн нь Орост цөмийн зэвсгээ байрлуулах боломжийг нээж өгсөн юм гэж үзэж буй юм. Украины Ерөнхийлөгч В.Зеленский Ням гараг /2022.02.27/-ийн өглөө Беларусийн Ерөнхийлөгч В.Лукашенкотай утсаар ярихад “Беларусийн цэргийг Украинд оруулахгүй гэж амласан” гэж мэдэгдээд байсан билээ. 

Эх сурвалж: BBC