Канадын агаарын хилийн хоригийг Оросын онгоцнууд зөрчсөнийг шалгахаар болжээ

Канадын агаарын хилийн хоригийг Оросын онгоцнууд зөрчсөнийг шалгахаар болжээ

Канад улс өнгөрөгч Ням гараг /2022.02.27/-т “өөрийн улсын агаарын орон зайдОросын бүх нисэх онгоц, операторуудад хаалттай” гэж мэдэгдсэн.

Тэгвэл, Майамигаас Москва руу чиглэсэн ОХУ-ын Аэрофлотын онгоц Канадын агаарын орон зайд нэвтэрч, Украинд үргэлжилж буй халдлагын улмаас “Оросын бүх нислэгт тавьсан хоригийг зөрчсөн тул, мөрдөн байцаалт явуулахаар төлөвлөж байна” мэдэгдлээ.

Тус мэдэгдэлд, "Аэрофлотын 111 нислэг Канадын агаарын орон зайг ашигласан Оросын нислэгүүдэд өнөөдрийн эхээр тавьсан хоригийг зөрчсөнийг бид мэдэж байна. Бид Аэрофлот болон бие даасан агаарын навигацийн үйлчилгээ үзүүлэгч NAVCAN-ын үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулна” гэж Канадын Тээврийн компани Ням гараг /2022.02.27/-т твиттер хуудастаа мэдэгджээ.