Чернигов хотод их бууны довтолгоо "бүтэн шөнө үргэлжилсэн" гэв

Чернигов хотод их бууны довтолгоо "бүтэн шөнө үргэлжилсэн" гэв

Украины Үндэсний мэдээллийн агентлаг (Укринформ) мэдээлснээр, “Оросын пуужинд Чернигов хотын нэгэн орон сууцны барилга оногдсон” гэж өнөөдөр /2022.02.28/ мэдэгдсэн.

Тэгвэл Украины Онцгой байдлын алба дөнгөж сая тус мэдээллийг шинэчилж, “их бууны довтолгоо шөнийн 02:00 цагийн орчимд эхэлж, шөнийн турш үргэлжилсэн. Оросын арми цэцэрлэгийн байр руу пуужин харваж, гал гарсан байна. Мөн захын дэлгүүр, таван давхар орон сууцны байшин пуужинд оногдож. Нэг эмэгтэй хөнгөн бэртсэн” гэв.

Эх сурвалж: BBC