ОХУ-ын 4 мянга гаруй сэтгэл зүйч “дайныг нэн даруй зогсооно уу” гэж В.Путинд захидал илгээжээ

ОХУ-ын 4 мянга гаруй сэтгэл зүйч “дайныг нэн даруй зогсооно уу” гэж В.Путинд захидал илгээжээ

ОХУ-ын сэтгэл судлаачид Украинтай хийж буй дайныг зогсоохыг уриалж Ерөнхийлөгч Владимир Путинд 159 хуудас бүхий ил захидал илгээжээ. Захидлыг дэмжиж 4078 сэтгэц мэдрэлийн эмч, сэтгэл зүйч гарын үсэг зурсан байна.

Захидалд "Дайн бол хүний ​​сэтгэл зүйд нөлөөлж болох хор хөнөөлтэй зүйл юм. Энэхүү хүчирхийлэл хэдэн арван сая хүнд аль хэдийн гүн шарх авчраад байна. Хүчирхийллийг санаачилсан хүн таслан зогсоох ёстой. Цаг хожимдоогүй байгаа дээрээ шийдвэр гаргах хэрэгтэй. Дайныг нэн даруй зогсооно уу" гэжээ.

Дайныг зогсоохыг уриалсан нээлттэй захидал, өргөдлийг өмнө нь ОХУ-ын сэтгүүлчид, эмч нар, соёлын зүтгэлтнүүд В.Путинд илгээгээд байв. Тухайлбал, хүний эрхийн төлөө тэмцэгч Лев Пономаревын бичсэн өргөдлийг дэмжиж тус улсын 900 мянга гаруй иргэн гарын үсэг зуржээ.

Эх сурвалж: Severreal