Далай лам Украинд энх тайван тогтоохыг уриалж, дайн "хоцрогдсон" гэж мэдэгдэв

Далай лам Украинд энх тайван тогтоохыг уриалж, дайн "хоцрогдсон" гэж мэдэгдэв

Далай лам өнөөдөр /2022.02.28/ Украины мөргөлдөөнд гүнээ харамсаж байгаагаа илэрхийлж, “энх тайван, харилцан ойлголцол"-ыг уриалжээ. 

Тэрээр мэдэгдэлдээ "Дайн хуучирсан. Хүчирхийлэлгүй байх нь цорын ганц арга зам. Асуудал, санал зөрөлдөөнийг яриа хэлэлцээгээр шийдвэрлэх нь дээр. Жинхэнэ амар амгалан нь харилцан ойлголцож, бие биенийхээ сайн сайхныг хүндэтгэх замаар бий болдог" гэсэн байна. Мөн тэрээр, “Бид итгэл найдвараа алдах ёсгүй. 20-р зуун бол дайн тулаан, цус урсгасан зуун байсан. 21-р зуун бол яриа хэлэлцээний зуун байх ёстой. Украинд энх тайвныг хурдан сэргээхийн төлөө би залбирч байна" гэжээ.