Хэлэлцээний үеэр В.Зеленскийгийн "аюулгүй байдлыг хангана" гэж амласны дараа Украин руу пуужин харважээ

Хэлэлцээний үеэр В.Зеленскийгийн "аюулгүй байдлыг хангана" гэж амласны дараа Украин руу пуужин харважээ

Өнөөдөр ОХУ-ын төлөөлөгчид Украины талтай Беларусийн хил дээр уулзаж, хэлэлцээ хийхээр тохиролцсон. Беларусийн Ерөнхийлөгч А.Лукашенко Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярихдаа түүнийг хэлэлцээ хийхээр ирэх үед аюулгүй байдлыг нь хангаж ажиллана гэж амлажээ. Гэвч үүний дараахан ОХУ-ын тал Беларусийн нутаг дэвсгэрээс Украин руу пуужин харвасан байна.

Владимир Зеленскний хэлэлцээний үеэр аюулгүй байх эсэхдээ эргэлзэж байгаа ч тав дахь өдрөө үргэлжилж буй дайныг зогсоохын тулд чадах бүхнээ хийж байгаагаа Украинчуудад харуулахыг хүсэж байгаагаа илэрхийлжээ. 

Орос, Украины талууд Беларусийн хил дээр хэлэлцээ хийхээр тохирсон ч дайны гал зогсохгүй, үргэлжилсээр байна. Украины Батлан хамгаалахын яамны мэдээлж буйгаар Оросын арми Киев хот руу хийх дайралтаа зогсоохгүй байгаа аж.

Эх сурвалж: BBC