ФОТО: Оросын арми Киев хотыг орхин явах хүмүүст зориулж "аюулгүй" коридор бий болгосноо зарлав

ФОТО: Оросын арми Киев хотыг орхин явах хүмүүст зориулж "аюулгүй" коридор бий болгосноо зарлав

Украины энгийн иргэдийг нийслэл Киев хотоос гарах “нээлттэй, аюулгүй” коридорыг Оросын арми өнөөдөр /2022.02.28/ зарлажээ.

Энэ тухай ОХУ-ын Батлан ​​хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч И.Конашенков, "Бид Киевийн ард түмэнд хандан уриалж байна. Хотын бүх энгийн иргэд Киев-Васильков (Васильков) хурдны замаар Украины нийслэлийг чөлөөтэй орхиж болно. Энэ зам нээлттэй бөгөөд аюулгүй" гэжээ. Мөн тэрээр, "ОХУ-ын зэвсэгт хүчин зөвхөн цэргийн объектуудад цохилт өгч байна. Энгийн ард түмэн аюулд өртөөгүй" гэдгийг би дахин онцлон хэлмээр байна” гэжээ. Мөн И.Конашенков мэдээлэлдээ, “Украины засгийн газар Киевийн оршин суугчдыг “бамбай" болгон ашиглаж байна гэх мэдээллийг багтаажээ.

Харин Украины Дотоод хэргийн яамнаас мэдээлэлд, “Украинд халдлага эхэлснээс хойш 352 энгийн иргэн амь үрэгдсэний 14 нь хүүхэд байсан. Украины эрх баригчид Оросын цэргүүдийг орон сууцны барилга, сургууль зэрэг иргэний дэд бүтцийг онилсон” гэж буруутгажээ.

2-р сарын 27-нд Киевийн тэнгэрт утаа гарч байна.

Эх сурвалж: CNN