Беларусийн Гадаад хэргийн сайд В.Макей өнөөдөр /2022.02.28/ Украин, ОХУ-ын хэлэлцээ хийх төлөөлөгчдийг хүлээн авахдаа, "бүрэн аюулгүй" байх ёстойг баталж, үг хэлжээ.
Тэрээр, “Эрхэм хүндэт найз нар аа, Беларусийн Ерөнхийлөгч надаас та нарыг угтан авч, Ерөнхийлөгч В.Зеленский, Ерөнхийлөгч В.Путин нартай тохиролцсоны дагуу та бүхнийг бүх зүйлээр хангахыг хүссэн. Та бүхэн энд бүрэн аюулгүй байдлыг мэдэрч магадгүй юм. Энэ бол бидний ариун үүрэг” гэжээ.
Беларусийн Ерөнхийлөгч А.Лукашенко өнөөдрийн яриа хэлэлцээний үеэр, “Хоёр тал хямралын бүх асуудлыг шийдвэрлэх гарцыг олох боломжтой гэж чин сэтгэлээсээ найдаж байна. Бүх Беларусьчууд үүний төлөө залбирч байна. Бид үр дүнг тэсэн ядан хүлээж байна" гэсэн юм. Сонирхуулахад, Өнөөдөр /2022.02.28/ болох Орос, Украины хэлэлцээ яг хаана болохыгаюулгүй байдлын үүднээс нууцалж байсан ч, тус хэлэлцээ Беларусийн Гомель мужийн Припять голын эрэг дээр болж байгаа нь тодорхой болсон байна.
Хэлэлцээр үргэлжилж байна ...
Эх сурвалж: CNN