Украины тал “Оросын 5000 гаруй цэрэг амиа алдсан” гэж мэдэгдлээ

Украины тал “Оросын 5000 гаруй цэрэг амиа алдсан” гэж мэдэгдлээ

Украинд болсон тулалдааны эхний дөрвөн өдрийн дотор Оросын 5000 гаруй цэрэг амь үрэгдсэн гэж Украины Батлан ​​хамгаалах яам өнөөдөр /2022.02.28/ мэдэгдлээ.

Украины албаны хүмүүс Facebook хуудастаа, “Оросын 5300 орчим цэрэг амь үрэгдсэн гэж мэдэгдсэн бөгөөд Украины арми 191 танк, 29 сөнөөгч онгоц, 29 нисдэг тэрэг, 816 хуягт тээвэрлэгчийг устгасан” гэжээ. Харин Их Британийн Батлан ​​хамгаалах яам мөргөлдөөний эхний шатанд Оросыг "хүнд" хохирол амссан гэж үзэж байгаа ч тус мэдээллийг олон улс баталгаажуулж чадаагүй байна.

Үүний зэрэгцээ НҮБ-ын ажиглагчид тулалдааны эхний өдрүүдэд наад зах нь 94 энгийн иргэн амиа алдсан болохыг баталсан байна. Энэ дайралт нь "хүмүүнлэгийн ноцтой үр дагаварт хүргэсэн" бөгөөд хохирогчдын тоо нэлээд өндөр байж магадгүй гэж мэдэгдэв.

Эх сурвалж: BBC