В.Зеленский: Украин Европын холбоонд "яаралтай" нэгдэхийг хүсэж байна

В.Зеленский: Украин Европын холбоонд "яаралтай" нэгдэхийг хүсэж байна

Украины Ерөнхийлөгч В.Зеленский өнөөдөр /2022.02.28/ "Европын холбоонд Украиныг яаралтай элсүүлэхийг" хүссэн байна.

Тэрбээр, "Бид Европын холбоонд хандаж, Украиныг шинэ журмаар яаралтай элсүүлэхийг уриалж байна. Бидэнтэй хамт байгаа түншүүддээ бид талархаж байна. Гэхдээ бидний зорилго бол бүх Европчуудтай хамт байж, тэдэнтэй эн тэнцүү байх явдал юм. Бид үүнийг хүртэх эрхтэй гэдэгт итгэлтэй байна. Энэ боломжтой гэдэгт би итгэлтэй байна" гэжээ.

Эх сурвалж: CNN