Украин, Оросын төлөөлөгчид "бүрэн аюулгүй"-г мэдрэх ёстой гэж Беларусийн сайд мэдэгджээ

2022-02-28 20:36

Украин, Оросын төлөөлөгчид "бүрэн аюулгүй"-г мэдрэх ёстой гэж Беларусийн сайд мэдэгджээ

Беларусийн Гадаад хэргийн сайд В.Макей өнөөдөр /2022.02.28/ Украин, ОХУ-ын хэлэлцээ хийх төлөөлөгчдийг хүлээн авахдаа, "бүрэн аюулгүй" байх ёстойг баталж, үг хэлжээ.

Тэрээр, “Эрхэм хүндэт найз нар аа, Беларусийн Ерөнхийлөгч надаас та нарыг угтан авч, Ерөнхийлөгч В.Зеленский, Ерөнхийлөгч  В.Путин нартай тохиролцсоны дагуу та бүхнийг бүх зүйлээр хангахыг хүссэн.  Та бүхэн энд бүрэн аюулгүй байдлыг мэдэрч магадгүй юм. Энэ бол бидний ариун үүрэг” гэжээ.

Беларусийн Ерөнхийлөгч А.Лукашенко өнөөдрийн яриа хэлэлцээний үеэр, “Хоёр тал хямралын бүх асуудлыг шийдвэрлэх гарцыг олох боломжтой гэж чин сэтгэлээсээ найдаж байна. Бүх Беларусьчууд үүний төлөө залбирч байна. Бид үр дүнг тэсэн ядан хүлээж байна" гэсэн юм. Сонирхуулахад, Өнөөдөр /2022.02.28/ болох Орос, Украины хэлэлцээ яг хаана болохыгаюулгүй байдлын үүднээс нууцалж байсан ч, тус хэлэлцээ Беларусийн Гомель мужийн Припять голын эрэг дээр болж байгаа нь тодорхой болсон байна.

Хэлэлцээр үргэлжилж байна ...

ОХУ-ын Төрийн Дум болон Украины парламентын төлөөлөгчид 2-р сарын 28-нд Беларусь улсад хэлэлцээ хийхээр уулзав. (Alexander Kryazhev/TASS/Reuters)

Эх сурвалж: CNN

2022-02-28 17:02

ШУУРХАЙ: Украины тал “хэлэлцээ хийх”-ээр Беларусийн хилд ирлээ гэж мэдээллээ /ВИДЕО/

Украины төлөөлөгчид ОХУ-тай хэлэлцээ хийхээр Украин-Беларусийн хилийн бүсэд очсон тухай Украины Ерөнхийлөгчийн Тамгын газраас дөнгөж сая /2022.02.28/ мэдэгджээ. 

Мэдэгдэлд дурдсанаар, “төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Батлан ​​хамгаалахын сайд А.Резников, Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын зөвлөх М.Подоляк, Украины Гадаад хэргийн дэд сайд М.Точицкий нар багтсан. Украины Ерөнхийлөгч В.Зеленский төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтахгүй” гэжээ.

Украины Батлан ​​хамгаалахын сайд А.Резников (зүүн талын хоёр дахь) 2-р сарын 28-нд Беларусь улсад болох Украин-Оросын төлөөлөгчдийн хэлэлцээнд оролцохоор хүрэлцэн ирлээ. (Sergei Kholodilin/BELTA/AFP/Getty Images)

Эх сурвалж: CNN

2022-02-28 16:19

Орос-Украины хэлэлцээ хийх газар бэлэн болсныг Беларусийн тал мэдэгдлээ

Өнөөдөр ОХУ-ын тал Украины ерөнхийлөгч тэргүүтэй төлөөлөгчидтэй Беларусийн хил дээр хэлэлцээ хийхээ мэдэгдсэн. Тэгвэл яриа хэлэлцээ зохион байгуулах газар бэлэн болсныг Беларусийн тал мэдэгджээ.

Тодруулбал, Беларусийн Гадаад хэргийн яам олон нийтийн сүлжээнд Орос, Украины төрийн далбаатай урт ширээний зургийг нийтэлж, "Орос, Украин улсуудын Беларусь дахь хэлэлцээ хийх газрыг бэлтгэсэн ба төлөөлөгчид тун удахгүй ирэх төлөвтэй байна" гэж мэдэгдсэн байна.

Түүнчлэн тус улсын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Анатолий Глаз "Бүх төлөөлөгч уулзалтын цэгт хүрэлцэн ирмэгц яриа хэлэлцээ эхэлнэ" гэж мэдэгдлээ.

Эх сурвалж: BBC