ВИДЕО: Харьков руу Оросууд буудаж, “олон арван хүний аминд хүрсэн” гэж Украины албаныхан мэдэгдэв

ВИДЕО: Харьков руу Оросууд буудаж, “олон арван хүний аминд хүрсэн” гэж Украины албаныхан мэдэгдэв

Украины зүүн хэсгийн Харьков хотод ОХУ-ын зэвсэгт хүчин хүчтэй цохилт өгөх үеэр олон арван энгийн иргэн амиа алдаж, олон зуун иргэн шархадсан гэж Украины албаныхан өнөөдөр /2022.02.28/ мэдэгдлээ.

Украины Дотоод хэргийн сайдын зөвлөх А.Геращенко фэйсбүүк хуудастаа, Оросын цэргүүд орон сууцны хорооллыг “Град” пуужингаар бөмбөгдсөн тухай бичихдээ, “Арван хэдэн хүн амь үрэгдэж, олон зуун хүн шархадлаа. Дэлхий нийтээрээ энэ аймшгийг харах ёстой. Эзлэн түрэмгийлэгчдэд үхэл" хэмээжээ. Өнөөдөр /2022.02.28/ НҮБ-ын Хүний эрхийн тэргүүн М.Бачелет, “Наад зах нь 102 энгийн иргэн амиа алдаж, 304 хүн шархадсан байна” гэж мэдэгдсэн.

Эх сурвалж: BBC